Хятадын иргэн нэрээ солиод хил нэвтрэхийг завджээ
Өчигдөр 16 цаг 15 минут

Энэ сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүдийн боомтоор найман жилийн өмнө манай улс руу нэвтрэх эрхээ хасуулсан хятадын иргэн орж ирэхийг завджээ. Тодруулбал, БНХАУ-ын иргэн Т гэгч нь 2007 онд Монгол Улсад 10 жилийн хугацаанд дахин оруулахгүй байхаар албадан гаргагдсан билээ.
Харин тэрбээр нэрээ сольж хууль бусаар хил нэвтрэхийг оролдсон байна. Энэ хэргийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын шалгагч илрүүлэн, албадан нутаг буцаажээ. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment