Wednesday, April 29, 2015

”Оюутан цагдаа”-г бүртгэнэ

"Оюутан цагдаа"-г бүртгэнэ

Өнөөдөр 14 цаг 48 минут

Өнгөрөгч онд хэрэгжүүлсэн "Оюутан цагдаа" хөтөлбөрийг энэ жил ч мөн үргэлжлүүлэхээр болжээ. МОХ, Нийслэлийн цагдаагийн газартай хамтарч хэрэгжүүлдэг энэхүү хөтөлбөрт нийтдээ 150 оюутанг оролцуулах бөгөөд ирэх сарын 05-ны өдрөөс хамрагдах хүсэлтэй оюутнуудыг бүртгэхээр болсон байна.

Энэхүү хөтөлбөрт өнгөрсөн жил 88 оюутан хамрагдсан бөгөөд нэг цагийн хөлс нь 3500-4000 төгрөг байсан аж. Тус хөтөлбөрийн зорилго нь жуулчдын аюулгүй байдлыг хангах, тэдэнд зөвлөгөө мэдээлэл өгөх зорилгоор англи хэлний анхан болон дунд шатны мэдлэгтэй оюутан залуучуудыг "Оюутан цагдаа" хөтөлбөрт хамруулдаг юм. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment