Thursday, April 2, 2015

”Хулхидуулсан” хүүхэн шинэ машинтай болов

"Хулхидуулсан" хүүхэн шинэ машинтай болов

23 минутын өмнө


Шинэ Зеландын Оклэнд хотод BMW машин зардаг худалдааны төв дөрөвдүгээр сарын 01-ний хошигнолд нь итгэсэн нэгэн эмэгтэйд 1-Series загварын шинэ хэтчбек машин бэлэглэжээ. Орон нутгийн сонинд ямар ч зөрүү мөнгө төлөлгүйгээр хуучин машинаа шинээр солих марзан саналыг тэд хэвлүүлжээ.

 Гэтэл маргааш өглөө нь 05 цаг 30 минут болж байхад Тиана Марш гэдэг эмэгтэй тус төвд анхлан ирсэн байна. Тэр эмэгтэй сонины хайчилбарыг менежерт нь үзүүлсэн бөгөөд цаадахь нь түүнд шинэ машины түлхүүрийг ёслол төгөлдөр гардуулсан аж.

Тина гайхаж бас балмагдсан гэнэ шүү. 15 жилийн настай Nissan загварын машиныхаа оронд цоо шинэ BMW автомашинтай болоод зогсохгүй NOFOOL буюу "Тэнэг биш" гэсэн бичвэр бүхий дугаартай болжээ. Эмэгтэйн унаж байсан хуучин машиныг дуудлага худалдаагаар борлуулах бөгөөд олсон орлогыг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулах юм. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment