Thursday, April 2, 2015

Леброн Жэймс Уэйдыг хүлээж байна

Леброн Жэймс Уэйдыг хүлээж байна

2 минутын өмнө


Сагсан бөмбөгийн "Кливлэнд Кавальерс" багийн тэргүүн тоглогч Леброн Жэймс плэй-оффын эхний шатанд өөрийн экс баг болох "Майами Хит"-тэй учирч болзошгүй явдлыг тайлбарлав.

"Хүснэгтийн хоёр болон долоодугаар байранд ямар багууд байрлаж байгааг бид тодорхой харж байгаа. Хэрвээ бид энэ эрчээрээ тогловол улирлыг хоёрдугаар байранд дуусгах боломжтой. Бидний өрсөлдөгч "Майами" болох магадлал өндөр байна. Энэ нь мэдээж хөгжөөн дэмжигчдэд сайхан зүйл биз ээ. Уэйд бид хоёр ч өрсөлдөөнд дуртай учраас үүнийг хүлээж байна" хэмээн Жэймс мэдэгджээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment