Thursday, April 2, 2015

“Бөө” Батбаяр “Чингис”, “Самурай” бондыг хэрхэн босгосон бэ?

"Бөө" Батбаяр "Чингис", "Самурай" бондыг хэрхэн босгосон бэ?

1 цаг 14 минутын өмнө


Хэдэн удаа Архангай аймгаас УИХ-д сонгогдсон "Фортуна" Батбаяр 2012 онд Эдийн засгийн хөгжлийн сайд болмогцоо бонд босгох ажлыг гардан гүйцэтгэсэн гэж ярих дуртай. "Чингис" бондыг санаачилж, 1.5 тэрбум ам.доллар босгосон ч сэтгэл нь ханаагүй тэрбээр Японоос "Самурай" бондын 600 сая долларыг оруулж ирсэн ч Монголын эдийн засаг өөдлөх нь бүү хэл өрөнд орж дуусав. Н.Алтанхуягийн Шинэчлэлийн Засгийн газарт ажиллаж байсан Н.Батбаяр сайдын хувьд Эдийн засгийн яамыг толгойлж байсан тул ард түмний амьдрал доройтож эхэлмэгц хараал, ерөөлд өртөж, сөрөг хүчний зүгээс Н.Батбаяр нарыг огцруулах нь зүйтэй гэсэн саналыг нэг бус удаа гаргасан ч эцэс сүүлд нь МАХН-тай сүжирсэн гэрээ байгуулсан Н.Алтанхуяг Ерөнхий сайдын балгаас болж түүний Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон билээ.

"Бөө" Батбаярын туслахаар 2004 оноос хойш ажиллаж байсан одоогийн Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат түүнийг дагаж арваад жил таваргажээ. Тэрбээр Н.Батбаярыг сайд болмогц түүний мэдэлд байсан тус банкны захирлаар томилогдож, "эрхэм" даргадаа гадаадаас мөнгө босгох тал дээр үнэтэй зөвлөгөө өгч, хаа явсан газар нь цуг явж "Чингис" бонд, "Самурай" бондыг босгох асуудлыг гардан хариуцаж, гадаад түншүүдтэй уулзах үед нь Н.Батбаяр сайд бөө мөргөл, Чингис хаанаа магтан дуулдаг байсан бол харин Н.Мөнхбат санхүү талынх нь асуудлыг ярилцаж, зохицуулж байжээ. Үүнээс харахад Н.Батбаяр сайндаа ч биш харин сайн цэрэгтэй байсандаа хожжээ.

Нөгөөтэйгүүр, түмэн олны уур хилэнг барж, УИХ-ын танхимд согтуу даналзаж, Их хурлын даргын өөдөөс цор цор хийж байсан нь ажил албанаас нь буулгасантай холбоотой аж. Ийнхүү Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн чихийг халууцуулсан мэдээ, мэдээллүүд ар араасаа хөврөх болсон энэ цаг мөчид "Фортуна" Батбаяр харин тэнгэртэйгээ харьцсан шиг яваа нь олны дургүйцлийг хүргэж байна. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment