Thursday, April 2, 2015

Минутад 1,25 литр архи уужээ

Минутад 1,25 литр архи уужээ

30 минутын өмнө

Бразилийн Жулиу-Мескита хотод согтууруулах ундаа хэтрүүлж ууснаас болж нэгэн оюутан залуу амь эрсэджээ. Тэрбээр оюутнуудын үдэшлэг дээр бооцоо тавиад 60 секундын дотор 1,25 литр архи залгисан гэнэ. 23 настай Умберто Мора Фонсека курсынхээ нэгэн залуутай нэг минутад түүнээс илүү архи ууж чадна гэж маргаад хэлсэндээ хүрчээ.

Тэрбээр 50 граммын жүнзээр 25 удаа архи хөнтөрснийхөө дараа шууд ухаан алдаж унасан байна. Найзууд нь тэр даруй түргэн тусламж дуудсан хэдий ч залуу эмнэлэгт хүргэгдэх замдаа нүд аньжээ. Түүнээс гадна эмнэлэгт архины хүчтэй хордлого гэсэн оноштойгоор зургаан хүн хүргэгдсэн гэнэ. Тэдний гурав нь эрчимт эмчилгээ хийлгэсэн хэвээр байгаа аж. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment