Saturday, April 25, 2015

Кардашьян, Уэст нар YouTube-ийг шүүхэд өгнө

Кардашьян, Уэст нар YouTube-ийг шүүхэд өгнө

Өнөөдөр 12 цаг 49 минут

Аль 2013 онд алдарт хос болох Ким Кардашьян, Канье Уэст нар YouTube-ийг үндэслэгчдийн нэг Чед Херлиг шүүхэд өгсөн билээ. Тэдний дургүйг гэр бүлийнх нь хувийн амьдрал руу хэтэрхий ихээр хөндлөнгөөс оролцож байгаа явдал хүргэсэн аж.

Уэст хайртай бүсгүйдээ гэрлэх санал тавих үеэр зарим нэг болчимгүй нөхдүүд холоос хэд хэдэн янзын бичлэг хийгээд Чед Херлигийн ажиллуулдаг MixBit сайт дээр тавьсан юм. Гэтэл сүй тавих ёслолын зураг авалтыг хийх эрхийг зөвхөн телевизийн E! суваг эзэмшиж байсан гэнэ. Тус суваг энэ үйл явдлыг "Кардашьяны гэр бүл" реалити шоуд зориулж тусгайлан авах ёстой байсан аж. Тиймээс өөрсдийнх нь зөвшөөрлийг авалгүй хувийн амьдралынх нь маш чухал хэсгийг хулгайгаар авч, ил болгосон явдал оддын бухимдлыг төрүүлжээ.

Оддын өмгөөлөгчид бараг хоёр жилийн туршид энэ хэргийг шүүхээр оруулахаар хөөцөлдөж байгаа ч дөнгөж саяхан л Лос-Анжелес хотын шүүх уг нэхэмжлэлд гэмт хэргийн бүрэлдэхүүн байна гэж үзээд авч хэлэлцэхээр болсон байна. Тэгэхээр ойрын ирээдүйд папарацци нар болон интернэт сайт эзэмшигч нэлээн их хэмжээний нөхөн төлбөр төлөхөд хүрч магадгүй юм.
Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment