100 насныхаа ойгоор 16 мянган мэндчилгээ хүлээж авав
3 минутын өмнө
Английн Шеффилд хотын оршин суугч Уинни Благден 100 насныхаа ойгоор баярын мэндчилгээ хүргэсэн 16 мянган ил захидлыг хүлээн авчээ. Түүнээс гадна тэгш ойгоо тэмдэглэж буй эмгэнд 200 гаруй бэлэг, цэцгийн баглаа, хоёр ч амтат бялууг бэлэглэсэн аж. Төрсөн өдрийн баярын зохион байгуулалтыг BBC Radio хариуцсан байна.Дээрх хотод салбарладаг тус радиогийн сэтгүүлчид хэдэн долоо хоногийн өмнө тавдугаар сарын 28-нд Благден эмээ 100 насыг зооглох ёстой ч энэ баярыг нь түүнтэй хуваалцах хүн байхгүй гэдгийг олж мэджээ. Эр нөхөр нь өөд болсон бөгөөд тэд хүүхэдгүй байсан аж.
Тиймээс радиогийн ажилтнууд фэйсбүүк дэх хуудсаараа дамжуулан энэ эмэгтэйд төрсөн өдрийн мэнд хүргэх уриалгыг гаргасан гэнэ. Уриалгад олон мянган хүн хариу өгчээ. Дан ганц Их Британи гэлгүй баярын мэндчилгээ Тайвань, Сингапур, АНУ зэрэг олон орноос ирсэн байна. Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment