Хөөрхөн хүүхдүүд минь хөөрөн баясаарай!
28 минутын өмнө

Өнөөдөр дэлхийн бүх хүүхдүүд баясан цэнгэдэг өдөр. Энэ нартай, цэлмэг сайхан өдөр хүүхдүүдээ хэрхэн баярлуулахад тань хөтөч хийе.
Эрх танхилхан үрсээ баярлуулах гэсэн эрхэм аав, ээж, эмээ, өвөө нартаа Хүүхдийн баярын хөтөлбөрийг танилцуулья.
ХҮҮХДИЙН БАЯРЫН НЭГДСЭН ХӨТӨЛБӨР
Нийслэлийн Засаг даргын Тамгын газарЗургадугаар сарын 1-нд 11:00-14:00 цагийн хооронд "ХҮҮХДИЙН БАЯР" арга хэмжээг Чингис хааны нэрэмжит талбайд зохион байгуулна.
Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга
Зургадугаар сарын 1-ний 14:00, 16:00 цагуудаас Д.Ганболдын найруулга "Эрх цагаан унага" жүжиг тоглоно.
Улсын драмын эрдмийн театр
Зургадугаар сарын 1-ний 11:00, 13:00 цагуудаас К.Драгунская "Онц сурлагатнууд орохыг хориглоно" хүүхдийн жүжиг тоглоно.
Хүүхэлдэй театр
Зургадугаар сарын 1-ний 10:00 цагаас "Үлгэрийн баатрууд" парад
12:00, 14:00 цагаас Х.Андерсаны "Нугасны муухай дэгдээхэй" жүжиг
VIVA CITY хороолол
16:00 цагаас Х.Андерсаны "Нугасны муухай дэгдээхэй" жүжгийг "Хүүхэлдэйн театр"-ын хамт олон тоглоно.
"АСА" Цирк
Зургадугаар сарын 1-ний 11:00, 14:00, 17:00 цагуудаас "Циркийн шилдэг үзүүлбэрүүд" тоглолт
Нийслэлийн Улаанбаатар чуулга
Зургадугаар сарын 1-нд 11:00, 14:00, 17:00 цагуудаас "Бонгын аялал" тоглолт
Хүүхдийн номын ордон
Зургадугаар сарын 1-нд Нээлттэй хаалганы өдөр
Монголын хүүхдийн ордон
Зургадугаар сарын 1-ний 14:00 цагаас Баярын тоглолт
ДҮҮРГҮҮДЭД ТЭМДЭГЛЭХ "ХҮҮХДИЙН БАЯР"-ЫН ХӨТӨЛБӨР
-
Баянзүрх дүүрэг - 09:30 цагаас "Өргөө - 2" кино театрт "Хүүхдийн баяр"-ын нэгдсэн арга хэмжээний нээлтийн үйл ажиллаагааг зохион байгуулна. Хүүхдүүдэд кино үзүүлж, Хороодод Хүүхдийн баярын арга хэмжээ болно
-
Сүхбаатар дүүрэг - Чингисийн талбайд нэгдсэн арга хэмжээтэй хамтрах ба хороодоор хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгуулна. Хагас болон бүтэн өнчин хүүхдүүдэд гарын бэлэг гардуулна
-
Баянгол дүүрэг - 11:00 цагаас Улаанбаатар паласт Хүүхдийн баярын арга хэмжээ болно. Мөн 12:30 цагаас Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газраас Улаанбаатар Палас хүртэл парад алхана
-
Багануур дүүрэг - 11:00 цагаас төв талбайдаа Хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгуулна
-
Багахангай дүүрэг - 11:00 цагаас төв талбайд Хүүхдийн баярын арга хэмжээ болно
-
Налайх дүүрэг - 10:00 цагаас төв талбайд Хүүхдийн баярын арга хэмжээ болно.
-
Хан-Уул дүүрэг - 05 дугаар сарын 28 – 31-ний өдрүүдэд хороодод Хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгуулна. 06 дугаар сарын 01-нд 11:00 цагаас "Их Зайсан" цогцолборт "Оюуны Ундраа" групптэй хамтарсан Хүүхдийн баярын үйл ажиллагаа болно
-
Чингэлтэй дүүрэг - 11:00 цагаас Тусгаар тогтнолын талбайд Хүүхдийн баярын үйл ажиллагаа зохион байгуулна
-
Сонгинохайрхан дүүрэг - 11:00-15:00 цагийн хооронд хороодод Хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгуулна.
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment