Tuesday, May 26, 2015

Орос эр 2 давхар байшинг байрнаас нь хөдөлгөжээ

Орос эр 2 давхар байшинг байрнаас нь хөдөлгөжээ

57 минутын өмнө


Пауэрлифтингийн спортын мастер Эльбрус Нигматуллин гэдэг эр дэлхийд анх удаагаа хоёр давхар байшинг байрнаас нь хөдөлгөсөн аж. Прүсээр баригдсан байшинг сууринаас нь хөндийлгөсөн бөгөөд уг дасгалыг хийхэд тохиромжтой болгох үүднээс төмөр замын рельс дээр байршуулжээ. Нигматуллин 30 тонн жинтэй бүтээцийг түлхээд олсоор түүнийг хоёр гаруй метр зайд чирсэн гэнэ.

Энэ нь түүний хувьд дээд амжилт тогтоосон явдал болов. Учир нь, түүнээс өмнө хэн ч байшинг байрнаас нь хөдөлгөж байгаагүй юм. ОХУ-ын Челябинск хотын хүчтэн эр "Оросын хамгийн хүчтэй хүн" тэмцээний дөрвөн удаагийн ялагч бөгөөд Гиннесийн амжилтын номд бичигдсэн хэд хэдэн амжилтын эзэн билээ. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment