МАХН-ын залуус осолдож, нэг нь амиа алджээ
37 минутын өмнө
МАХН-ын улс төрийн гурван ажилтан даваа гаригт Өвөрхангай аймаг руу албаны ажлаар явж байхдаа осолджээ.Тодруулбал, энэ сарын 25-нд залуус намын ухуулан сурталчилах ажлаар тус аймгийг зорих замдаа Элсэн тасархай өнгөрч яваад осолдсон аж. Өнөөдрийн байдлаар осолд орсон хоёр залуу эмнэлэгт эмчлүүлж буй бөгөөд нэгнийнх нь бие хүнд, эрчимт эмчилгээнд эмчлүүлж буй юм байна.
Орон нутгийн замд явсан жолоочийн мэдээлснээр, залуус урд талынхаа машиныг гүйцэж түрүүлэх гэж яваад осолдсон бололтой. Машиныг МАХН-ын улс төрийн ажилтан Т гэх залуу жолоодож явсан бөгөөд ослын улмаас хүнд гэмтэл авч газар дээрээ нас баржээ.
Одоогоор ослын шалтгааныг тодруулахаар цагдаагийнхан ажиллаж байгаа юм. Намын гишүүд болох З.Баянсэлэнгэ тэргүүтэй хүмүүс эл явдалд харамсаж эмгэнэл илэрхийлсэн байна. Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment