Monday, May 25, 2015

АТГ 64 хэрэгт мөрдөн байцаалт явуулж байна

АТГ 64 хэрэгт мөрдөн байцаалт явуулж байна

34 минутын өмнө

Авлигатай тэмцэх газар энэ сард шинээр гэмт хэргийн шинжтэй зургаан гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 27 гомдол, мэдээллийг шалгаснаас зургаан гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, нэг гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд 20 гомдол, мэдээлэл орж шалгагдаж байгаа аж.

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 64 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас эрүүгийн нэг хэргийг хэрэгсэхгүй болгох, эрүүгийн хоёр хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар тус тус прокурорт шилжүүлж, одоогоор эрүүгийн 61 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа гэнэ. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment