Monday, May 25, 2015

Голланд эмэгтэйд луу ”харагддаг”

Голланд эмэгтэйд луу "харагддаг"

50 минутын өмнө

Маш ховор тохиолддог өвчнөөс нь болоод Голландын нэгэн эмэгтэйд эргэн тойрны хүмүүс бүх амьдралынх нь туршид луутай ижилхэн санагдаж байсан гэнэ. 56 жилийн туршид энэ эмэгтэй өдөр болгон эргэн тойронд байгаа хүмүүсийнх нь нүүр царай лууных болж хувирч байгааг харжээ.

Тэрбээр болж буй үйл явдлыг ойлгож, хүмүүсийн нүүрийг ялгаж салган таних чадвартай хэдий ч хэдхэн хормын дараа тэдгээр хүмүүс нь урт чихтэй болж, хоншоор нь урагшаа түхийгээд, арьс нь лууных шиг хайрстай болж, нүд нь улаанаараа эргэлддэг болж өөрчлөгддөг байв. Энэ эмэгтэй энд тэндгүй луу гэдэг амьтныг хардаг болжээ.

Гэвч энэ өвөрмөц өвчнийг нь эмч нар амжилттай дарж чадсан аж. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment