Friday, May 8, 2015

Татвар төлөгчидтэй холбоотой 7000 гаруй хэргийг шалгаж байна

Татвар төлөгчидтэй холбоотой 7000 гаруй хэргийг шалгаж байна

34 минутын өмнө

Татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн тоо цагдаагийн байгууллагад 2012 оноос хойш 254 бүртгэгджээ. Үүнээс 107 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх, 91-ийг нь хэрэгсэхгүй болгуулах саналыг прокурорын хяналтад шилжүүлсэн байна. Одоогоор татварын эргэн төлөлттэй холбоотой 7000 гаруй хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж байгаа аж.

Мөн 548 аж ахуйн нэгжид холбогдох 29 хэрэг шалгагдаж байна. Эдгээр хэргийн улмаас 62 тэрбум төгрөгийн хохирол учраад байгаагаас 18 тэрбумыг нь буцаан төлүүлсөн, 234 сая төгрөгийн хөрөнгийг битүүмжилжээ.

Харин (НӨАТ) падаанд хий бичилт хийж, хууль бусаар бусдад тарааж татвар төлөхөөс зайлсхийсэн 4211 аж ахуйн нэгжийн 3000 гаруйд нь холбогдох үйлдлийг эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй гэж үзжээ.

Ийнхүү татвар төлөгчтэй холбоотой хувь хүн, аж ахуйн нэгжүүдэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр хариуцлага тооцдог бөгөөд хохирлын хэмжээг нэмж, ихэсгэж эрүүгийн хатуухан хариуцлага тооцож байх нь зөв гэсэн саналыг цагдаагийн байгууллагаас гаргаад байгаа аж. Эрүү үүсгэсэн ААН-уудын хэргийг ойрын хугацаанд шийдвэрлэхээр болжээ. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment