Эрүүдэн шүүх ажиллагаа хэвийн үзэгдэл болжээ
25 минутын өмнө

Энэ хугацааг шүүгчийн захирамжаар 72 цаг хүртэл сунгадаг. Гэтэл мөрдөн байцаагчид хойшлуулшгүй арга хэмжээ авч байна гээд сэжигтнийг баасан гаригийн орой аваачаад хорьдог гэнэ. Гэтэл шүүгчийн захирамж амралтын өдрүүдэд гарахгүй, хугацаа алддаг байна. Тиймээс Цагдан хорих газрын дарга 24 цагийн хугацаа дуусангуут суллах, үүнийг зохицуулсан заалт байх ёстойг Хүний эрхийн үндэсний комиссоос анхааралдаа авчээ. Мөн эрүүдэн шүүх байдал газар авсныг өөр нэгэн жишээгээр дурдав.
Мөрдөн байцаагч, эрүүгийн төлөөлөгч нар нэгэн иргэнд хулгайн хэрэг үүрүүлэхийн тулд зочид буудалд оруулж байгаад дарамталж, бороохойдож, удаан хугацаагаар өлсгөсөн тохиолдол ч гарсан байна. Мөн гэм буруугүй хүнийг 570 хоног хориод эцэст нь гурван шатны шүүхээр шүүж, гэм буруугүй нь нотлогдсон нь ч бий гэнэ. Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment