Saturday, May 23, 2015

81 мянга гаруй ээж өрх толгойлж байна

81 мянга гаруй ээж өрх толгойлж байна

1 минутын өмнө

УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Хүн амын хөгжил, гэр бүл, хүүхдийн асуудлыг дэмжих" лобби бүлэг байгуулжээ. Энэ бүлэгт бүх байнгын хороодын төлөөлөл болсон 16 гишүүн нэгдсэн бөгөөд тухайн байнгын хороогоор хэлэлцэгдэж байгаа хууль, тогтоолд хүн амын хөгжил, гэр бүл, хүүхдийн эрх ашигтай холбогдсон асуудлаар байр сууриа илэрхийлж тусгуулахад анхаарч ажиллах юм байна.

Тэрбээр "Өнөөдөр 81 мянга гаруй ээж өрх толгойлж байна. Тэдэнд халамжийн үйлчилгээ үзүүлдэг ямар ч сан байдаггүй. Иймд энэ талаар тодорхой зохицуулалтыг хуульд тусгаж өгөх шаардлагатай байна" гэдгээ илэрхийлжээ.
Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment