Хийлдэг бөмбөг хүүхдэдээ битгий авч өгөөрэй
16 минутын өмнө
Найм хоногийн дараа Эх үрсийн баяр болно. Энэ баяраар эцэг, эхчүүд хүүхдүүдээ баярлуулж, юу дуртайг нь идүүлж уулган, юу дуртайгаар нь тоглуулж наадуулдаг. Жилд ганц тохиох эл өдөр бяцхан хүүхдүүд ёстой л эрхээ эдэлж хүссэн тоглоомоо ээж, аваараа авахуулдаг гэж хэлж болно.Эл баярын өдрөөр ч хүүхдэд зориулсан чанартай чанаргүй олон тоглоом Хятадаас орж ирдэг билээ. Тэгвэл бидний бяцхан үрсийн хөөргөж тоглох дуртай хийлдэг бөмбөлөг аюултай учир Хятадын зах зээл дээр хориглосон байгаа.
Учир нь, амьтны дүрстэй, хүүхдийн хайрыг татсан бөмбөлгийг хортой хийгээр хийлдэг бөгөөд хагарсан тохиолдолд эрүүл мэндэд нь асар аюултай болохыг тогтоожээ. Тиймээс Хятадын зах зээлд энэхүү хүүхдүүдэд заналхийлсэн аюултай тоглоомыг худалдаалахыг хориглосон байна.
Манай худалдааны төвүүд болон хүүхдийн тоглоомын дэлгүүрүүдэд энэхүү хийлдэг бөмбөлөг 1000-2500 төгрөгөөр худалдаанд гарсан байгаа. Тэгвэл эцэг, эхчүүд болон манай улсын мэргэжлийн хяналтын байгууллагаас хийлдэг бөмбөлөг худалдан авах, худалдаалахгүй байхыг хатуу анхааруулжээ.
Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment