Wednesday, May 27, 2015

Тэрбумтны хүү нохойдоо алтан Apple бэлэглэв

Тэрбумтны хүү нохойдоо алтан Apple бэлэглэв

17 минутын өмнө

Хятадын хамгийн баян хүний нэг Ван Зяньпины хүү Ван Сиконг өөрийн Ван Кеке нэртэй хаски нохойд Apple Watch Edition загварын хоёр алтан цаг бэлэглэжээ. Алтан цагнуудаараа гайхуулах нохойныхоо зургийг Ван Сиконг Хятадын Weibo нийгмийн сүлжээнд байршуулав. Нохойныхоо өмнөөс тэрбээр "Миний шинэ цагнууд. Үнэндээ надад дөрвөн цаг хэрэгтэй ч дөрвийг зүүвэл арай хэтрэх болов уу. Тиймээс би хоёрыг зүүлээ. Миний хэмжээний нохойд ганцхан цаг багадна шүү дээ. Харин танд ийм цаг бий юу?" гэж бичжээ.

Тэрбумтны хүүгийн хаски үүлдрийн нохой эрх дураараа өсөж байгаа нэгэн аж. Үнэтэй цагнуудаас гадна түүнд өөрийн гэсэн ориг Fendi цүнх байдаг юм. Мөн энэ нохой зөвхөн шилэн савлагаатай Fiji брэндийн эрдэсжүүлсэн усыг уудаг байна. Ван Кеке нохойн эздийн эд хөрөнгө өдгөө 24 гаруй тэрбум доллараар үнэлэгдэж байгаа билээ. Түүний 26 настай эзэн өнөөдөр гэр бүлийнхээ компанийн захирлаар ажилладгаас гадна интернэт медиа салбарын томоохон төлөөлөгч гэнэ шүү. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment