Wednesday, May 27, 2015

Бентекег Английн топ багууд сонирхож байна

Бентекег Английн топ багууд сонирхож байна

20 минутын өмнө

Английн хөлбөмбөгийн "Астон Вилла" багийн довтлогч Кристиан Бентекег Премьер лигийн топ багууд сонирхож эхлэв. Бельгийн 24 настай тамирчныг "Ливерпүүл", "Чэлси", "Манчестер Юнайтэд" багууд өөрийн болгох сонирхолтой байгаа юм.

Харин Бентеке ирэх жил болох Европын аварга шалгаруулах тэмцээнд үндэсний шигшээ багтаа багтан тоглох хүсэлтэй байгаа учраас өөрийг нь сонирхож байгаа багууд гарааны бүрэлдэхүүнд түүнийг гаргах эсэхийг мэдэхийг хүсэж байгаа гэнэ. Тийм баталгааг түүнд зөвхөн "Ливерпүүл" өгч магадгүй аж. Эс тэгвэл тамирчин залуу дахиад нэг жилийг "Астон Вилла"-д өнгөрүүлэх юм. Бентекегийн үнэ 30 сая фунт стерлингт хүрчээ.
Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment