Хятадуудын аминд хүрсэн этгээдүүдийг шүүх тов гарчээ
1 цаг 5 минутын өмнө
Өнгөрсөн оны нэгдүгээр сард Баянгол дүүрэгт шунахайн сэдлээр хоёр хятад иргэний амийг зэрлэгээр хөнөөсөн хэрэг гарсан.Тодруулбал, С.Ганбаяр, Т.Чинтогтох, Т.Шинэзориг, Н.Ганбадрал, Б.Намхай нар нь 210 сая төгрөгийг дээрэмдэхийн тулд хоёр хятад иргэнийг хөнөөсөн юм. Дүүргийн хоёрдугаар прокурорын газраас тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.6, 91.2.7, 91.2.11, 91.2.12, 91.2.16 зүйл заалтаар хэрэг үүсгэн шүүхэд шилжүүлжээ.
Шүүх хурал ирэх зургаадугаар сарын 03-нд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхэд болохоор товлогджээ. Тэд анхны мэдүүлгээрээ санаатайгаар хүний амь бүрэлгэж, хэргийн газраас зугтаасан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг юм. Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment