Tuesday, May 26, 2015

Э.Бат-Үүлийг дараах үндэслэлээр шалгуулна

Э.Бат-Үүлийг дараах үндэслэлээр шалгуулна

1 цаг 17 минутын өмнө

ШӨХТГ-аас орон сууц өмчлөгч, эзэмшигчийн хариуцлагын даатгалын үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль, тогтоомжид нийцэж байгаа эсэхийг шалгасан билээ. Хяналт, шалгалтад тухайн орон сууц өмчлөгч, эзэмшигчийн хариуцлагын даатгалын чиглэлээр голлох үйл ажиллагаа эрхэлдэг "Ард даатгал" ХХК, "Улаанбаатар хотын даатгал" ХХК, "Хаан даатгал" ХХК-иудаас гадна Нийслэлийн Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар хамрагдсан аж.

Даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д "даатгалыг урт хугацааны даатгал, ердийн даатгал гэж ангилна", 6.2-т "даатгал нь сайн дурын болон албан журмын гэсэн төрөлтэй байна", 6.4-т "албан журмын даатгалын эрсдэл, нөхцлийн талаарх нарийвчилсан зохицуулалтыг уг даатгалыг заавал даатгуулах даатгал гэж тодорхойлсон хуулиар зохицуулна" гэж заасан. Санхүүгийн зохицуулах хорооны 2012 оны 356 дугаар тогтоолоор баталсан "Сайн дурын ердийн даатгалын төрлийн жагсаалт"-д заасныг үзвэл орон сууцны хөрөнгийн болон хариуцлагын даатгал аль аль нь сайн дурын ердийн даатгалын хэлбэрт хамаарахаар байгаа юм.

Гэтэл Нийслэлийн Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын дарга Ч.Бямбажав нь "Хаан даатгал" ХХК-тай 2015.01.26-ны өдрийн №ХА15018/06 дугаартай хамтран ажиллах гэрээ байгуулан өөрийн харьяа 16 хэрэглэгчдэд үйлчлэх төвөөр дамжуулан орон сууцны иж бүрэн даатгал /хөрөнгийн болон хариуцлагын/-ын үйлчилгээний хураамж /1500 төгрөг/-ийг хэрэглэгчийн өөрийнх нь зөвшөөрөлгүй, бичгээр байгуулсан гэрээгүйгээр бүлгээр хийгдэх даатгал нэрийдлээр оршин суугчдын байрны төлбөрт шууд тооцон авч, "Хаан даатгал" ХХК-д шилжүүлж байсан зөрчил илэрсэн аж.

Тус хууль бус гэрээний улмаас Нийслэлийн Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар нь харьяа 16 хэрэглэгчдэд үйлчлэх төвийн хариуцдаг 90419 өрхөөс 2015 оны байдлаар 44854 өрхтэй бичгээр гэрээ байгуулж, баталгаажуулаагүй бөгөөд энэхүү үйл ажиллагааны хүрээнд 269.1 сая төгрөгийн хууль бус орлого олж, хэрэглэгчдэд хохирол учруулсан үйл ажиллагааг хамтран зохион байгуулсан байна. Нийслэлийн Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газарт тухайн зөрчлийг арилгах талаар ШӨХТГ-ын улсын байцаагч албан шаардлага хүргүүлсэн хэдий ч өнөөдрийг хүртэл тодорхой ажил зохион байгуулахгүй байгаа юм.

Мөн албан тушаалаа урвуулан ашиглаж, хэрэглэгчдэд онц их хэмжээний хохирол учруулсан Нийслэлийн Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын дарга Ч.Бямбажавт хариуцлага тооцуулах, иргэдэд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх ажлыг зохион байгуулах асуудлыг түүнийг томилсон албан тушаалтан болох Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд хүргүүлсэн боловч мөн л тодорхой ажил зохион байгуулахгүй байгаа тул ийнхүү хуулийн байгууллагад шалгуулахаар болжээ. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment