Нэрт зохиолч Н.Банзрагч агсны "Зам" романы нээлт боллоо
11 минутын өмнө

Ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн П.Бадарч нээлтэнд хэлсэн үгэндээ "Н.Банзрагч надаас 11 ах ч бид сайн найзууд, "Зам" романыг анх хэвлүүлэхэд хавтасных нь зургийг нь надаар зуруулж байлаа. Мөн түүний гэргий алдарт уртын дуучин Н.Норовбанзадын анхны уран бүтээлийн тоглолтыг би хөтөлж байсан. Манай хүн их шооч, намайг тайзан дээр тоглолт хөтөлж байхад жуумалзаад л суугаад байна. Юундаа хүн шоолоод байна гэхээр "Чамайг ярихаар чиний дээд шүд ерөөсөө харагдахгүй юм" гэдэг байлаа. Муу халзан Банзаа минь тэнгэрийн орондоо долоон бурхан шиг долоон романыхаа найм дахь романаа бичиж суугаа байх" гэлээ.
Монголчууд Н.Банзрагч агсны гэгээн дүрийг хоймортоо залсан нэгэн шинэ галерейтай, дахин нэг "Зам" романтай боллоо. Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment