Friday, May 29, 2015

Пол Маккартни “Найзууд”-аас татгалзжээ

Пол Маккартни "Найзууд"-д татгалзжээ

4 минутын өмнө


Кино сонирхогчид "Найзууд" олон ангит киноны талаар сонссон нь тодорхой. Бүхэл бүтэн арван жилийн хугацаанд энэ цуврал кино хамгийн амжилттай хийгдсэн төслөөр шалгарч байсан юм. Тиймээс кино болон шоу бизнесийн нэрт төлөөлөгчид уг кинонд багахан ч болов дүр бүтээхийг хичээдэг байсан аж. Америкийн дийлэнх одод энэ инээдмийн кинонд тоглох урилга хүлээж авбал түүндээ маш ихээр баярладаг байжээ.

"Найзууд" киноны сүүлчийн анги бүтээгдээд олон жил болж байгаа ч дөнгөж одоо л зарим нэг зүйл тодорхой болж байгаа гэнэ. "Битлз" хамтлагийн гишүүн асан Пол Маккартни энэ кинонд тоглох урилга хүлээж авсан аж. Түүний факсаар уг киноны хэд хэдэн хэсэгт тоглох урилга ирэхэд Маккартни ихэд гайхсан байна. Тэгэхэд түүнд киноны гол баатар Росс Гелларын гэрлэхийг санаархаж байсан Эмили гэдэг британи бүсгүйн аавын дүрийг санал болгожээ. Маккартни уг киног талархан үзэгчдийн нэг байсан учраас түүнд энэ санал ихэд таалагджээ. Гэвч мань хүн ажлын ачаалал дэндүү их байсан учраас татгалзахад хүрсэн аж. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment