Wednesday, May 27, 2015

Д.Оюунтуул уран бүтээлдээ иргэн ирэв

Д.Оюунтуул уран бүтээлдээ иргэн ирэв

12 минутын өмнө

"Шинэ үе" продакшнаас өрх тусгаарлаж гарсан жүжигчин Д.Оюунтуул уран бүтээлдээ эргэн иржээ. Тэрбээр нэг хэсэг хэвлэлийнхний бай болж, мэргэжил нэгт бүсгүй болох Ц.Алдармаатай маргалдаж, улмаар биенээ халуун усаар шалзалж түлсэн хэрэг нь өнгөрсөн онд дуулиан дэгдээсэн. Биедээ хүнд түлэгдэл авсан тэрбээр багагүй хугацаанд Солонгост эмчилгээ хийлгэж, хагалгаанд орсон юм.

Тэгвэл эх орондоо ирсэн бүсгүй дэлгэцийн уран бүтээл хийгээд тун завгүй яваа аж. Түлэгдэлтийн хүнд үеийг туулж, эмчилгээтэй байгаа хэдий ч "Хуримын сюрприз" хэмээх кинонд тоглоод амжжээ. Залуу гэр бүлд олгож байсан 500 мянган төгрөгийн асуудал, хайр дурлалын тухай өгүүлэх уг кино ирэх сарын эхээр нээлтээ хийх гэнэ. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment