С.Жавхлан үнэний төлөө үнэнчээр зүтгэнэ
1 цаг 2 минутын өмнө

МУГЖ, дуучин С.Жавхлан "Үнэний дуу" хэмээх шинэ дуу бүтээж, клипнийхээ зураг авалтыг "Нарантуул" зах дээр хийсэн билээ. Энэ дууны үгийг гавьяат өөрөө бичсэн бөгөөд хөгжмийн зохиолч Б.Магсаржав аяыг нь зохиосон байна. "Нарантуул" зах дээр клипний зураг авалт хийх шалтгаан нь энгийн ардын амьдрал ямар байгааг үнэнээр нь харуулахыг зорьсон явдал гэнэ. Түүнчлэн энэ улс орныхоо үнэн төрхийн төлөө үнэнчээр зүтгэж, эрх баригчдад эгэл ардын амьдрал ямар байгаа талаар мэдрүүлэхийг зорьжээ. Клипний зураг авалтад оролцсон тус захынхан "Үнэний дуу"-ны анхны сонсогчид болсон гэнэ шүү. Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment