Нүхэнд унаж хүнд гэмтжээ
Өнөөдөр 13 цаг 27 минут
Өчигдөр орой 22:30 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 07 дугаар хороо, Хувьсгалчдын Г-ийн 10 дугаар гудамжинд байх таван метр гүн бохирын нүхэнд иргэн Б унаж хүндэвтэр гэмтсэн байна. Тэрбээр согтуу явж байгаад ийнхүү унажээ.Ойр явсан хүн дуудлага өгснөөр Нийслэлийн Аврах ангийн найман албан хаагч, хоёр автомашинтай бүлэг шуурхай очин ажиллаж түүнийг нүхнээс гарган эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлээд ГССҮТ-д хүлээлгэн өгчээ.
Дашрамд дурдахад, гэр хорооллын айл өрхүүд хашаатайгаа залган ил задгай бохирын нүх ухаж хамгаалалтгүй орхиж, улмаар тэр нь харанхуйд харагддаггүйгээс энэ мэт осол гарч буй тул иргэдийг болгоомжтой явж байхыг Онцгойгоос анхааруулав. Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment