Friday, May 29, 2015

Хулгайчийн ачаар сая доллар хожжээ

Хулгайчийн ачаар сая доллар хожжээ

13 минутын өмнө

Вашингтон мужийн Сиэтл хотод бусдын машинд нэвтэрч орсон хулгайч эздэд нь нэг сая доллар хожиход тус болжээ. Тэрхүү сайн эрийн хулгайн ачаар уг гэр бүлийн хос аз дагуулсан сугалааны тасалбараа олсон байна. Сугалааны гол хожил 350 сая доллар байсан аж.

Машинд нь хулгайч нэвтрээд урд талын хайрцагнаас нарны шил хулгайлсан гэнэ. Тэр нарны шилний цаана хожил дагуулсан тасалбар хэвтэж байсан ч урт гартан түүнийг тоогоогүй байна.

Азтай гэр бүлийн хос тэрхүү тасалбарыг өнгөрсөн хоёрдугаар сард худалдаж авсан ч хаашаа хийснээ мартаж орхижээ. Сая доллартай болсон тэд оргилуун дарс ууж баяраа тэмдэглэв.

Хожлын мөнгөөрөө тэд Франц, Исланд руу аялж, байшиндаа засвар хийхээр төлөвлөсөн гэнэ. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment