Ким, Канье хоёр армян ихрүүдийг үрчилж авч магадгүй
1 цаг 25 минутын өмнө
Ким Кардашьян, Канье Уэст нар хоёр дахь хүүхдээ хийхийг ихэд хичээж байгаа билээ. Гэвч одоогоор тэд амжилт олоогүй байгаа юм. Эмч нар ч хүчин мөхөсдөж байгаа бөгөөд тэдэнд тээгч эхийн тусламж авахыг зөвлөж байгаа аж. Ким, Канье нар ч энэ боломжийг судлаж байгаагийн дээр хүүхэд үрчилж авах тухай ч бодож эхэлжээ. Тэдэнд ойрхон нэгэн эх сурвалж Канье, Ким нар өнчирч хоцорсон хоёр ч бяцхан хүүхдийг үрчилж авч мэднэ гэж өгүүлэв.Тэр эх сурвалж "Ким, Канье хоёр Армен Улсаас ихэр хүүхэд үрчилж авах боломжийг судлаж байгаа" хэмээн мэдэгджээ.
Мөн уг эх сурвалж Канье хүүхэд үрчилж авахыг байнга хүсэж, мөрөөддөг байсан гэдгийг онцлов. Рэппер эр ийм бодол тээж явдаг гэдгээ Кимд гэр бүл болоод хэлснийг Ким эсэргүүцээгүй гэнэ шүү. Энэ мэдээлэл баттай эсэхийг хэлэхэд арай эрт байна. Ямар ч байсан ойрын ирээдүйд хоёр ч армян хүүхэд Америкийн хамгийн алдартай гэр бүлийн бүрэн эрхт гишүүн болж мэдэх юм. Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment