С.Сэрчмаа: Гүтгүүлж амьдрах зовлонтой ч төрсөн юм уу?
54 минутын өмнө
Дуучин С.Сэрчмаагийн хувьд амьдрал нь тогтвортой, уран бүтээл арвинтай байгаа гэж хэлж болно. Гэхдээ албан ёсоор хуримласан өвөрмонгол эр болох Баяртаасаа бүрмөсөн салж, охин Хураагаа авч төрхөмдөө буцаж ирсэнээс хойш эр хүнтэй амьдралаа холбоогүй билээ.Тэгвэл түүнийг сүүлийн үед гэр бүл үймүүлж байна гэсэн мэдээлэлд С.Сэрчмаа тайлбар хийж, "Зарим нэг сонин хэвлэлээр намайг айл гэр үймүүлж эхнэр, хоёр хүүхэдтэй хүнийг эргүүлж явна гэж бичээд байна. Би өөрөө хүүхэдтэй ээж хүн. Надад тийм цөс зүрх байхгүй. Би хүний зовлонгоор жаргал хийдэггүй. 15 жил дуулахдаа байнга танихгүй хүмүүстэй холбогдож бичүүлээд байхаар махан зүрхтэй хүн болохоороо сэтгэлээр унаж цөхрөх юм даа. Гүтгүүлж амьдрах зовлонтой ч төрсөн юм уу гэж бодох юм. Амьддаа бие биеэ хайрлаж явъя, хүмүүс ээ" хэмээн бичжээ. Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment