Tuesday, May 26, 2015

Майли Сайрус том хүний киноны “жүжигчин” болно

Майли Сайрус том хүний киноны "жүжигчин" болно

1 цаг 0 минутын өмнө

Майли Сайрус, Ариана Гранде нар насанд хүрэгчдэд зориулсан киноны жүжигчин гэх статустай болж магадгүй юм. Тэгсэн тохиолдолд тэдний клипүүдийг шөнө дундаас хойш гаргах хэрэгтэй болно. Мөн тэдний тоглолтод өсвөр насныхан болон хүүхдүүдийг оруулахгүй аж. Сайрус, Гранде нарын шүтэн бишрэгчдийн тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа ч хэрэв тэд өөрийн имижийг өөрчлөхгүй бол тайзан дээр гарахыг нь хориглож мэднэ.

Нийгмийн сүлжээнд залуу поп оддын уран бүтээлийг бойкотлох зорилго бүхий бүхэл бүтэн холбоод бий болж байгаа билээ.

Саяхан л гэхэд Америкийн нэрт The Daily Mirror хэвлэл "Яагаад Майли Сайрус, Ариана Гранде нар порно одод шиг хувцасладаг вэ?" гэсэн гарчиг бүхий нийтлэлийг хэвлэжээ. Сэтгүүлчид бүсгүйчүүдийн гадаад төрхийг эрс шүүмжилж байгаа юм.

Дуучин бүсгүйчүүд олны өмнө дотуур хувцасгүй гарч ирж, хар тамхийг сурталчилж байгаа нь өсвөр насныхны үйл хөдлөлд муугаар нөлөөлж байна гэж тэд мэдэгдэв. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment