Нийтийн тээврийнхний ажил хаялт хэр удаан үргэлжлэх вэ?
22 минутын өмнө
"Автобус 1", "Автобус 2", "Автобус 3" компанийнхан буюу төрийн өмчит нийтийн тээврийн компанийн жолооч, кондукторууд цалингаа нэмүүлэхийг шаардан, өнөөдрөөс эхлэн ажил хаялт зарлаад байна. Энэ үеэр хуучнаар "Автобус 1" буюу "Зорчигч тээврийн нэгтгэл" ОНӨҮГ-ын 600 гаруй ажилтны 500 нь ажил хаялт зарлахыг дэмжин, бусад автобусаа үйлчилгээнд гаргахгүй гэж тэмцсэнээс ажилтнууд болон цагдаа нарын хооронд багагүй маргаан, үймээн үүсчээ.Тодруулбал, цалингаа нэмэгдүүлэхийг шаардсан ажилтнууд автобусны дугуйн дор орж хэвтэн, эсэргүүцэл илэрхийлсэн юм. Харин тус компанийн удирдлага болон цагдаагийн байгууллагын зүгээс нийслэлийн 1.2 сая зорчигчийн эрх ашгийг хязгаарлахгүйн тулд зарим автобусыг үйлчилгээнд гаргаж, ширээний ард суун зөвшилцөхийг хүсчээ.
Яг одоогоор талууд ямар нэгэн шийдэлд хүрээгүй байгаа бөгөөд нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит нийтийн тээврийн компанийнхан үйлчилгээнд гараагүй хэвээр байгаа аж. Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment