Sunday, May 24, 2015

Хятадаас оруулж ирсэн цагаан будаанаас сэрэмжлээрэй!

Хятадаас оруулж ирсэн цагаан будаанаас сэрэмжлээрэй!

50 минутын өмнө

Хятад Улсад төмс, хиймэл резиний хольцоор хийсэн хуурамч будаа худалдаалж байгаа талаар манай сайт анхлан мэдээлсэн. Одоогоор энэ мэдээллийн мөрөөр мэргэжлийн хяналтын байгууллагаас шалгаагүй байгаа ч Хятадаас импортоор оруулж ирж байгаа цагаан будааг худалдаж авахдаа анхааралтай байхыг иргэдэд сануулж, сэрэмжлүүлж байгаа аж. Гэхдээ шаардлагатай бол мэдээллийн мөрөөр шалгалт явуулж болно гэнэ. Одоогоор тийм, ийм байна гэсэн гомдол мэдээлэл ирээгүй байгаа гэнэ.

Тодруулбал, энэхүү хуурамч будаа нь Хятадын Шаньси мужаас гаралтай бөгөөд тус улсын зах зээлд маш ихээр борлуулагдаж байгаа аж. Тус улсын мэргэжлийн байгууллагуудын мэдэгдсэнээр хуурамч будааг жинхэнээс нь ялгахад маш их бэрхшээл тулгарч байгаа гэнэ. Учир нь, хуурамч будаа үзэгдэх байдлынхаа хувьд жинхэнээсээ бараг ялгагдахгүй байгаа аж. Тиймээс Хятад Улсын мэргэжлийн байгууллагаас "Будаа худалдан авахдаа сайтар шалгахыг сануулаад энэхүү будааг хэрэглэсэн тохиолдолд биед маш хортой нөлөө үзүүлнэ" гэдгийг анхааруулж байгаа юм. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment