Нийслэлд хоёр гүүрэн гарц шинээр барина
Өнөөдөр 17 цаг 22 минут
Манай улсын Засгийн газарт олгож буй 500 сая ам.долларын экспортын хөнгөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгийн жагсаалт БНХАУ-д батлагджээ. Уг жагсаалтад нийслэлд хэрэгжүүлэх хоёр төсөл орсон аж.Ийнхүү Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих төсөлд 42.3 сая доллар, мөн Яармагийн гүүр барих хуучин гүүрийг засварлах ажил 30.2 сая ам.доллар зарцуулахаар болжээ. Эдгээр ажлууд наймдугаар сарын 20-ны үед эхэлнэ.
Цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих төслийг Монголын тал хариуцах зардлын 50 хувь буюу 600 сая төгрөгийг Нийслэлийн 2015 оны төсөвт суулган батлуулсан аж. Харин Яармагийн гүүр шинээр барих, хуучин гүүрийг засварлах ажилд 526.2 ам доллар буюу нийт нэг тэрбум орчим төгрөг төсөвлөсөн гэнэ. Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment