Tuesday, May 26, 2015

Брэд Питт эхнэртээ онгоц бэлэглэв

Брэд Питт эхнэртээ онгоц бэлэглэв

44 минутын өмнө


Жүжигчин Брэд Питт өөрийн эхнэр Анжелина Жолигоос юугаа ч харамлахгүй гэдэг нь хэнд ч тодорхой болсон зүйл. Питт түүндээ дэндүү их хайртай учраас яахаас ч буцахгүй нэгэн юм. Тиймдээ ч жүжигчин залуу хайртынхаа 40 насны төрсөн өдөрт зориулж өвөрмөц бэлэг бэлэглэхээр шийджээ. Питт нисэх онгоц худалдаж авах гэнэ.

Эх сурвалжуудын өгүүлж байгаагаар Брэд хэд хэдэн компанийн төлөөлөгчидтэй уулзсан бөгөөд сонголтоо хийсэн аж. Дээр нь тэрбээр Энжиг агаарын хөлөг удирдах сургалтад бичүүлсэн байна. Жоли онгоцоо усан дээр буулгаж сурах гэнэ. Өмнө нь Жоли нисэх онгоц жолоодож байсан удаатай билээ. Нисэх онгоцыг ямар үнээр авч байгаа нь тодорхойгүй хэвээр үлдэв.

Уг онгоцыг Питтын гэр бүл 2008 онд 35 сая фунт стерлингээр худалдаж авсан Франц дахь шилтгээн руугаа нисэж хүрэхийн тулд ашиглах гэнэ.
Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment