Tuesday, May 26, 2015

Аварга аавынхаа шийрийг хатаах хүү

Аварга аавынхаа шийрийг хатаах хүү

58 минутын өмнө

Олимпийн алт, мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаярыг монгол түмэн хайрлан хүндэлдэг. Аваргын хувьд амжилт болоод амьдрал нь ч тэгширсэн нэгэн билээ.

Анхны хүүг нь Мандах гэдэг бөгөөд анхны олимпийн аварга болсны дараа төрсөн бөгөөд сургуулийн сурагч болжээ.

Гэргий Б.Оюунбилэг нь аваргад хоёр хүү, хоёр охин төрүүлж өгсөн бөгөөд одонгийн охиноо энэ хавар өлгийдөж авсан юм.

Тэгвэл аварга аавынхаа шийрийг хатааж, амжилтыг нь хуваалцаж төрсөн ууган хүү Мандах нь алсдаа бөхийн спортод бие сэтгэлээ зориулж магадгүй хэмээн хүмүүс үнэлж магтдаг гэнэ.

Барилдаан үзэх дуртай, аавынхаа барилдахыг байнга үздэг хүү нь мөн л зодог, шуудаг өмсч хүүхдүүдийн барилдаанд хүчээ үзсэн зураг нь сошиал ертөнцөөр нэг тархжээ. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment