Friday, May 22, 2015

Ева Мендес анхны сэлфигээ толилуулав

Ева Мендес анхны сэлфигээ толилуулав

Өнөөдөр 13 цаг 31 минут

Саяхан Инстаграм дээр өөрийн гэсэн аккаунттай болсон 41 настай жүжигчин Ева Мендес өөрийн анхны сэлфи гэрэл зургаа толилуулав. Хар, цагаан өнгийн гэрэл зураг дээр од бүсгүй инээмсэглэх бөгөөд дуран авай руу ширтэх аж. Гойд анхаарлыг тэрбээр өөрөө татахгүй бөгөөд түүний өмссөн футболкон дээр "Эндрю Уилсоны төлөө залбирч байна" хэмээн бичигджээ.

Эндрю гэж хэн бэ? Сэтгүүлчид судласнаар тэр нь мэдрэлийн тогтолцооны хорт хавдар болох нейробластомтой 17 сартай хүү гэдгийг олж мэдсэн аж. Энэ өвчинд ихэвчлэн бага насны хүүхдүүд нэрвэгддэг байна. Уг гэрэл зургийг нийтлэснээр Мендес бүсгүй олон нийтийн анхаарлыг хөөрхий хүү өсөж, хүмүүжиж байгаа гэр бүлийн асуудалд хандуулахыг хүсээд зогсохгүй жаалхүүг эмчлэхэд шаардлагатай мөнгийг олон нийтээрээ хамжиж цуглуулахад уриалжээ. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment