Жэй Зи эсэргүүцэгчдэд мөнгөн тусламж үзүүлэв
1 цаг 24 минутын өмнө
33 настай од бүсгүй Бейонсегийн нөхөр, 45 настай рэппер эр Жэй Зи Фергюсон болон Балтимор хотод цагдаа нарын үйлдсэн хэргийн эсрэг эсэргүүцлээ илэрхийлж байгаа нөхдүүдэд санхүүгийн туслалцаа үзүүлжээ."Хар арьстнуудын амьдрал үнэ цэнэтэй" гэдэг буяны байгууллагын тэргүүн Дрийм Хэмптон өөрийн твиттерт "Шоронгоос баривчлагдсан нөхдүүдээ батлан даалтаар гаргахад бидэнд мөнгө хэрэгтэй болсон учраас би Жэйд хандан туслалцаа хүссэн. Тэр хэдхэн хормын дотор бидэн рүү хэдэн арван мянган доллар шилжүүлсэн" гэж бичжээ.
Бейонсе, Жэй Зи нар мөнгөөр тусалсан гэдгээ чандлан нууцалж байгаа учраас тэрхүү бичвэр удалгүй цахим сүлжээнээс устгагдсан байна.
Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment