Эмч нар шүүгчидтэй барьцаж эхлэв
32 минутын өмнө

Харин хэсэг гишүүд нийлж байгаад Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд нэмэлт оруулах тухай өргөн барьсан ч энэ хууль тодорхой шалтгааны улмаас буцаж, Засгийн газраар дахин хэлэлцэгдэхээр болжээ.
Эмч, эмнэлгийн ажилчдын цалинг нэмэх хууль эрхзүйн орчин хэрэгтэйг гишүүд онцолж байгаа юм. Гишүүн Л.Энх-Амгалангийн ярьж буйгаар хамгийн их ажил хийгээд, хамгийн бага цалин авдаг улс бол эмнэлгийн ажилчид гэнэ.
Хуулиар бол эмнэлэгт нь эрх мэдлийг шилжүүлэх, санхүүжилт, худалдан авалт зарлага, орлогоо өөрсдөө шийдвэрлэдэг байх ёстой, мөн цалин хангамжийг нь нэмэх нь зөв хэмээн үзэж байгаагаа тайлбарлав. Ийнхүү эмнэлгийн эмч нар 500 мянгын цалинтай, эхнэрээ тэврээд унтаж байгаа шүүгч нар таван саяын цалинтай байж тэнгэр, газар шиг ялгаа гаргаж болохгүй. Тиймээс тэнцвэртэй байх шаардлагатай гэдгийг эмч нар яриад байгаа юм.
Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment