Бритни Спирс өвдгөө бэртээжээ
37 минутын өмнө

Саяхан бүсгүй нэгэн шоуд уригдаж оролцсон бөгөөд хөвгүүдтэйгээ хөлбөмбөг тоглож байгаад өвдгөндөө бэртэл авсан гэдгээ ярьжээ. Өдгөө Бритни хөлийг нь эвтэйхэн байлгах зориулалт бүхий гутал өмсөж яваа гэдгээ өгүүлэв.
Үүнээс болж Спирс хэд хэдэн тоглолтоо цуцлахаас аргагүйд хүрсэн байна. Гэхдээ хөвгүүдтэйгээ тоглох үеэр авсан бэртэл нь Лос-Анжелес хотод тоглолт хийхэд нь саад болоогүй аж. Хөл нь өвдөж байсан ч Бритни шүд зуугаад тоглолтоо дуусгажээ. Ингэснээр өвдөлтөө дэндүү даамжруулсан гэнэ. Өдгөө эмч нар түүний биеийн байдал сайжиртал Бритнид тайзан дээр гарахыг нь хориглов.
Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment