Wednesday, May 27, 2015

Г.Дэнзэнгийн ар гэрийнхэн өмгөөлөгчөөс нь татгалзжээ

Г.Дэнзэнгийн ар гэрийнхэн өмгөөлөгчөөс нь татгалзжээ

48 минутын өмнө

Алдарт Г.Дэнзэн хүргэнийг АТГ-ынхан урхидаж баривчлаад бараг долоо хонох гэж байна. Тэрбээр өөрийгөө буруугүй гэдгийг нотлохоор дээрх газарт очоод баригдсан юм. Г.Дэнзэн эхэндээ Содномдорж гэх өмгөөлөгчөөс өмгөөллийн үйлчилгээ авч байсан бол түүнээсээ ар гэрийнхэн нь болон өөрөө татгалзжээ. Учир нь, тэрбээр согтуу үедээ Цагдан хорих анги дээр очиж үйлчлүүлэгчтэйгээ уулзахаар дайрч, улмаар хэргийн газраас зугтаасан байна.

Харин АТГ-аас өмгөөлөгчид нь дарамт үзүүлснээс болж өмгөөлөхгүй хэмээн татгалзаад байна гэх мэдээллийг албаны эх сурвалж үгүйсгэж, "Дарамт шахалт үзүүлсэн юм огт байхгүй. Ар гэрийнхэн нь өөрсдөө татгалзсан байхад албаны ажлыг харлуулах гэж зориуд ийм худлаа мэдээлэл тараагаад байж болохгүй шүү" гэж учирласан юм.

Одоогоор Г.Дэнзэн ямар өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх нь тодорхойгүй ч түүнийг үргэлжлүүлэн хорих эсэх асуудлыг 14 хоногийн дараа шийдэх ажээ. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment