Хэрцгий аллага үйлдсэн этгээдийг баривчилжээ
48 минутын өмнө
Сэлэнгэ аймгийн Сайхан сум, Хөтөл тосгонд хүн амины ноцтой хэрэг гарсан тухай бид өмнө нь мэдээлсэн. Цагдаагийнхан хогийн цэг дээрээс 50 орчим настай эрэгтэй хүний цогцсыг олсон юм. Цогцсын толгойг тасдсан байсан гэх мэдээллийг эх сурвалжууд өгсөн ч цагдаагийн байгууллага үүнийг үгүйсгэж, хүзүүг нь хоёр удаа хурц иртэй зүйлээр зүссэн байсныг өгүүлэв.Хэргийн газар дээр Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Энхбаяраар ахлуулсан шуурхай ажлын хэсэг ажиллаж, сэжигтнүүдийг илрүүлээд байгаа аж. Хэргийн газрыг хамгаалалтад авч, нотлох баримтыг бэхжүүлсэн гэнэ. Цогцос тус сумын малчин Н-ийнх болохыг тогтоосон бөгөөд тэрбээр ганц хүүтэйгээ амьдардаг байжээ.
Цагдаагийнхан энэхүү хэрэгт хоёр хүнийг холбогдуулан шалгасан аж. Улмаар өчигдөр үдээс хойш гол сэжигтнийг Хөтөл тосгоны Овоотоос баривчилжээ. Эх сурвалж энэ талаар хэлэхдээ, "Энэ хэрэгт холбогдуулан 1987 онд төрсөн, эрхэлсэн тодорхой ажилгүй Б-г цагдан хорьж эд мөрийн баримт болон гэрчийн мэдүүлгээр тогтоон мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна" гэжээ. Тэрбээр энэ хэргийг үйлдсэн гэдгээ хүлээгээд байгаа. Нөгөө хоёр иргэнийг үргэлжлүүлэн шалгаж байна" гэв.
Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment