Monday, May 25, 2015

Үе тэнгийн залуус хамтарч “Нөхөрлөлийн дуу”-г дуулжээ

Үе тэнгийн залуус хамтарч "Нөхөрлөлийн дуу"-г дуулжээ

29 минутын өмнө

Нийтийн дуучдын нэгэн үе гэгддэг дуучин Б.Болд, Д.Найдандорж, Я.Гэрэлчулуун, Э.Чинбаяр  нар "Нөхөрлөлийн дуу" хэмээх шинэ уран бүтээлийг хамтран дуулж, клипжүүлэх ажилдаа оржээ.

Уг уран бүтээлээрээ тэд андын нөхөрлөл гэж юу байдгийг харуулж байгаа бөгөөд хамтдаа сайхан уран бүтээл дээр хамтарч, аялгууг нь зохиож өгч байгаа хөгжмийн зохиолч Н.Баасандоржид баярлаж байгаагаа илэрхийлжээ.

Удахгүй сонсогчдын хүртээл болох уг уран бүтээлдээ уран бүтээлчид сэтгэл зүрхээ шингээн зориулж хийж байгаагаараа онцлог бөгөөд дөрвөн жилийн нөхөрлөл нь цаашдаа дөчин жил ч найз нөхөд хэвээр явахын эхлэл гэдгийг батлан харуулах юм гэнэ дээ. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment