65-тайдаа 4 ихэр төрүүлэв
43 минутын өмнө

Берлин хотын оршин суугч 65 настай Аннегрет Рауниг гэдэг эмэгтэй 13 хүүхдийн эх билээ. Тэгвэл саяхан тэрбээр дөрвөн ихэр хүүхэд буюу гурван хүү, нэг охин төрүүлжээ. Ийнхүү Аннегрет дөрвөн ихэр хүүхэд төрүүлсэн хамгийн өндөр настай эмэгтэй болов. Хүүхдүүдийнх нь биеийн жин 655-960 грамм бөгөөд өндөр нь 30-35 сантиметр гэнэ шүү. Тэд бүгд инкубаторт бойжиж байгаа аж.
Дээд амжилт тогтоогч эмэгтэйн жирэмсний үе 26 долоо хоног үргэлжилжээ. Төрөлт энэ сарын 19-ний өдөр амжилттай явагдсан байна. 13 хүүхдээс нь гадна энэ герман эмэгтэйд долоон ач, зээ байдаг аж. Том хүү нь 40-тэй бол бага охин Лёла нь 10 настай гэнэ. Отгон охин нь дүүтэй болохыг хүсэмжилсэн тул Рауниг хүүхэд төрүүлэхийг зөвшөөрчээ. Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment