Хилийн зурваст зөвшөөрөлгүй яваад торгуульжээ
47 минутын өмнө
Замын-Үүдийн хилийн отрядын хариуцсан хэсэгт зөвшөөрөлгүй явсан иргэн Б, Г нарыг мөн хилийн зурваст зөвшөөрөлгүй явсан иргэн У, Э нарыг телекамерын хяналтаар хилчид илрүүлэн саатуулж харьяа цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгчээ.Баян-Өлгий аймгийн Цагааннуурын хилийн хэсэгт вольфром олборлодог Усай нэртэй газарт хилийн бүс зурваст нэвтрэх зөвшөөрөлгүй явсан гурван автомашинтай 10 хүнийг хилчид илрүүлэн саатуулж, Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу мөнгөн торгууль ногдуулж буцаажээ.
Харин Сэлэнгийн хилийн хэсгээр хилийн зурваст нэвтрэх зөвшөөрөлгүй ан хийх зорилгоор явж байсан Сэлэнгэ аймгийн Түшиг сумын иргэн А, О нарыг хилийн манаа илрүүлэн саатуулсан байна.
Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment