Monday, May 25, 2015

Д.Дорлигжав: Х.Тэмүүжинг би хөтлөж аваачаад нэр холбогдсон тэр хүүхэнтэй нь танилцуулсан биш

Д.Дорлигжав: Х.Тэмүүжинг би хөтлөж аваачаад нэр холбогдсон тэр хүүхэнтэй нь танилцуулсан биш

23 минутын өмнө


Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин болон одоо сайд байгаа Д.Дорлигжав нар нэг нэгнээ элдвээр хэлж, биенийхээ булхай буруутай бүхнийг илчилж, түүнээс гадна хуулийн салбараар хэн нь хэрхэн, яаж тоглож байгааг харуулан биенээ хэмлэн чичлэж байгаа.

Х.Тэмүүжин хэдхэн хоногийн өмнө "Д.Дорлигжав өөртөө болон цагдаагийн хурандаа нарт зориулж хууль бичиж, түүнийгээ батлуулахаар улайрч байгаа юм билээ" гэж ярьсан бол энэ амралтын өдрүүдэд сайд Д.Дорлигжав дэлгэрэнгүй ярилцлага өгчээ.

Тэрбээр "Х.Тэмүүжинг мөрөөдлөөрөө хуулийн салбарыг самарсан. Тиймээс  УИХ-д Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулиуд өргөн баригдсан. Цагдаагийн албаны тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиуд бий гэх мэтээр 6-7 хууль өргөн барьсан. Хэлэлцүүлэх шатандаа явж байгаа" гэжээ.

Түүнчлэн Х.Тэмүүжинтэй тэрсэлдээд байгаа шалтгаанаа тодорхой ярьсан бөгөөд түүнийг насанд хүрээгүй хүүхдийг уруу татаж, хар тамхины хэргээр ч ял үүрүүлсэн.

Өөрийнх нь мууг үзсээр байгаад унагааж сайд болсон талаар "Х.Тэмүүжин тэгж яриад байдаг юм билээ. Би ямар Х.Тэмүүжинг хөтөлж аваачаад тэр нэр холбогдсон хүүхэнтэй нь танилцуулчихсан биш. Би тэдний уулзалтыг зохион байгуулаад, дэвэргээд явсан биш дээ" гэж ярьжээ. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment