Monday, May 25, 2015

Он гарсаар 19 хүн усанд осолджээ

Он гарсаар 19 хүн усанд осолджээ

49 минутын өмнө

Урин дулаан цаг ирсэнтэй холбоотойгоор гол усанд санаатай болон санамсаргүй байдлаар орж амиа алдах тохиолдол цагдаагийн байгууллагад чамгүй бүртгэгджээ. Түүнчлэн онцгой байдлын албанаас ч ард иргэдэд анхаарал сэрэмжлүүлгийг өгч байгаа юм.

Дулаан цагт хүмүүс гэр бүлээрээ, найз нөхдөөрөө амралт зугаалга хэлбэрээр салхинд гарч, голын эргээр явж байгаад согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ усанд осолдох улмаар бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос болж голд унах зэргээр эрсддэг гэв.

Тухайлбал, энэ он гарснаар усанд осолдож амиа алдсан хүмүүсийн тоо 19-д хүрчээ.

Хамгийн сүүлд л гэхэд Баян-Өлгий аймгийн харьяат хоёр хүү Ховд голд осолдсон мэдээлэл байгаа бөгөөд одоогоор цогцсыг нь олоогүй, эрэн хайх ажиллагаа үргэлжилсэн хэвээр байгаа аж. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment