Thursday, May 28, 2015

Оюутолгойд хийсэн шалгалтын дүнг нууцлав

Оюутолгойд хийсэн шалгалтын дүнг нууцлав

55 минутын өмнө

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар "Оюутолгой" ХК-д хийсэн шалгалтын дүнг хаалттай горимоор хэлэлцжээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг гадаадад айлчлах үеэрээ "Оюутолгой"-н далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөнд гарын үсэг зурсан нь олны анхааарлаас холдоогүй байгаа.

Түүнчлэн тус төлөвлөгөөний 4.4-т "Сангийн яам Оюутолгойн 2010-2014 оны санхүүгийн тайланг хүлээн авч баталгаажуулна" гэж заасан нь гишүүдийн дунд маргаан үүсгээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, "Оюутолгой" компани 2010-2014 оны хооронд буюу бүтэн дөрвөн жилийн турш санхүүгийн тайлангаа гаргаж өгөлгүй үйл ажиллагаа явуулж байсан нь эндээс харагдаж байгаа аж.

Түүнчлэн тус компанитай холбоотой хууль зөрчсөн үйлдэлд 30 сая ам.долларын татварын өрөөс гадна хоёр тэрбум ам.долларын хэтрэлтийн асуудал яригддаг. Гэтэл энэ мэт анхаарал татсан сэдвийг хэлэлцэхэд Байнгын хорооны хуралдаан хаалттай горимд шилжиж нууцалжээ.
Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment