Thursday, May 28, 2015

Леброн Бёрдыг ардаа хийжээ

Леброн Бёрдыг ардаа хийжээ

17 минутын өмнө


Сагсан бөмбөгийн "Кливлэнд Кавальерс" багийн тэргүүн тоглогч Леброн Жэймс өнгөрсөн мягмар гаригт "Бостон Сэлтикс"-ийн домогт тоглогч Лэрри Бёрдыг плэй-оффын шатны тоглолтуудад хийсэн бөмбөг таслалтынхаа тоогоор ардаа орхижээ.

Зүүн бүсийн шигшээ тоглолтын дөрөв дэхэд Жэймс хоёр удаа бөмбөг тасласнаар нийт үзүүлэлтээ 297-д хүргэсэн аж. Харин Бёрд плэй-оффын шатанд 296 бөмбөг таслалттай билээ.

Ийнхүү Жэймс нийт жагсаалтын долоодугаарт бичигдэв. Түүний өмнө 302 оноотой Жэйсон Кидд яваа юм. Харин жагсаалтыг 395 оноотой Скотти Пиппен тэргүүлж байгаа аж. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment