Thursday, May 28, 2015

Торгуулиа онлайнаар төлж болно

Торгуулиа онлайнаар төлж болно

28 минутын өмнө

Замын хөдөлгөөнд оролцож байгаад зөрчил гаргасан бол оршин суугаа хаягаар нь торгуулийн хуудас очиж буй. Торгуулиа төлөхийн тулд иргэд банкинд дугаарлаж цаг алдахын оронд онлайнаар төлж болох юм байна. Ингэхдээ Torguuli.mn цахим хуудас руу нэвтрэн орж, өөрийн машины улсын дугаараар шүүж торгуулийн үлдэгдэл байгаа эсэхээ шалгах аж.

Хэрэв торгууль байвал хэрхэн төлөх зааврыг цахим хуудаст байршуулжээ. Та аль ч банкаар торгуулийн хуудасны төлбөрөө төрийн сангийн дансанд тушаах боломжтой.
Тухайлбал,
Хурд хэтрүүлсэн болон улаан гэрлээр уулзварт нэвтэрсэн - 200000985 данс
Энхтайваны өргөн чөлөөний 1-р эгнээгээр зорчсон - 200000947 данс
Замын цагдаагийн POLICE READER терминалаар торгуулсан - 200000952 данс
Гүйлгээний утга гэдэгт торгуулийн хуудасны кодыг оруулах юм байна.
Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment