Thursday, May 28, 2015

Тэйлор Свифт нөлөөтэй эмэгтэйчүүдийн тоонд багтжээ

Тэйлор Свифт нөлөөтэй эмэгтэйчүүдийн тоонд багтжээ

1 цаг 47 минутын өмнө

Энэ жил дуучин Тэйлор Свифтын хувьд ургац арвинтай жил болж байгаа билээ. Түүний клипүүд маш олон хүнд хүрч, "1989" нэртэй цомог нь халуун хуушуур шиг л зарагдсан юм. Дээр нь кантри дуучин бүсгүй хамгийн дур булаам алдартнаар тодроод байгаа. Тэгвэл 25 настай Тэйлор Свифт Форбс сэтгүүлээс гаргасан хамгийн нөлөөтэй алдартнуудын жагсаалтад багтжээ.

Свифтын хамтаар энэ жагсаалтад Бейонсе, Анжелина Жоли, София Вергара, Шакира зэрэг одод орсон аж. 2015 оны хамгийн нэр нөлөөтэй 100 эмэгтэйн жагсаалтыг ХБНГУ-ын канцлер Ангела Меркель тэргүүлжээ.

Удаахь байранд АНУ-ын ирээдүйн Ерөнхийлөгч болж мэдэх Хилари Клинтон бичигдэв. Гуравт дэлхийн хамгийн баян хүн болох Билл Гэйтсын эхнэр Мелинда орсон байна. Аравдугаар байранд АНУ-ын Тэргүүн хатагтай Мишель Обама тууж яваа аж. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment